“Нэ Жа 2” 10 тэрбумын орлого олсон Хятадын анхны кино болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ![](/files/67aee2ca4868d.png)
БЭЭЖИН, 2025 оны хоёрдугаар сарын 14 /Xinhua/. “Нэ Жa 2” хүүхэлдэйн кино 10 тэрбум юанийн /1.39 тэрбум орчим ам.доллар/ орлого олсон Хятадын анхны кино болсон талаар тасалбарын борлуулалтын “Maoyan” платформ пүрэв гаргийн орой мэдээлжээ.
Хаврын баяраар буюу нэгдүгээр сарын 29-нд кино театруудын дэлгэцнээ гарснаас хойш 16 хоногийн дотор ийм амжилт тогтоосон байна. Өмнө нь уг кино нэг зах зээлээс 1 тэрбум ам.долларын орлого олсон анхны кино, мөн тэрбум ам.долларын орлоготой кинонуудын тоонд багтсан анхны Холливүүдийн бус кино болсон юм. Тасалбарын борлуулалтын орлогын мэдээллийг эмхэтгэдэг “Beacon”, “Maoyan” платформын тооцоогоор, уг киноны дотоодын зах зээлээс олох нийт орлого 15-16 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байна.
“Нэ Жa 2” нь 2019 онд таван тэрбум юанийн орлогоор Хятадын бокс-оффисын жагсаалтыг тэргүүлж байсан “Нэ Жa” хүүхэлдэйн киноны үргэлжлэл юм. Энэ жилийн Хаврын баярын үеэр Хятадын кино театруудын орлого дээд амжилт тогтоосонд “Нэ Жa 2” голлон нөлөөлсөн байна. Уг кино өнгөрсөн пүрэв гаргаас Австрали, Шинэ Зеландын кино театруудад гарч эхэлсэн бөгөөд баасан гарагт Хойд Америкт нээлтээ хийх ажээ.