БАЯНХОНГОР: Сурагчдад мод тарих, ургуулахын ач тусыг таниулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/67aeeb7127162.jpeg)
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянхонгор Ойн анги Ерөнхий боловсролын сурагчдад мод тарихын ач тус, тарилт болон арчилгааны талаар сургалтыг зохион байгуулж буй.
Ээлжит сургалтыг Ерөнхий боловсролын Гэгээн сумади сургуулийн 4-5 дугаар ангийн 120 сурагчид "Хайрлаж ургуулах 365 хоног" сэдвийн хүрээнд зохион байгуулав.
Тус сургалтаар хүүхэд багачуудад яагаад мод тарих ёстой, байгаль дэлхийд хог хаяснаар ямар сөрөг нөлөө үүсдэг, тарьж ургуулсан модыг хугалж гэмтээхгүй байх, хашаандаа мод тарьж ургуулах аргачлалыг хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан олон талын мэдлэг олгожээ.
Мөн тус сургуулийн есдүгээр ангийн Эко клубийн 27 сурагчид "Бургас модны саваа мөчир бэлтгэх" сургалтыг зохион байгуулж, практик дадлага ажил хийлгэж, мод тарьж ургуулах заавар зөвлөмжийг өгсөн байна.
![](/files/67aeeb96eeb5c.jpeg)
![](/files/67aeeb97026c8.jpeg)
![](/files/67aeeb9708690.jpeg)
![](/files/67aeeb970f6b5.jpeg)
![](/files/67aeeb972b6c2.jpeg)
![](/files/67aeeb972ac15.jpeg)