ХӨВСГӨЛ: Мөсний баяраар 6 ястны өв соёлыг сурталчилж байна
ФОТО МЭДЭЭ
Хатгал, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр өнөөдөр 5 дахь өдрөө үргэлжилж байна.
Хөвсгөл аймаг халх, хотгойд, дархад, урианхай, буриад, цаатан гэсэн олон ястны өлгий нутаг юм.
Тус аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мөсний баярын үеэр олон ястны дээл хувцас, ёс заншлыг аялагч иргэдэд танилцуулж, дуу хуурын соёлыг сурталчилж байна. Энэ сарын 16-нд халх, хотгойд өв соёлыг танилцууллаа.