СЭЛЭНГЭ: Хоршоологчдын хамтын ажиллагааг өргөжүүлж, тогтвортой хөгжлийг дэмжихээр чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-17 16:09:45

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Олон улсын хоршооллын жилийн нээлт Дархан-Уул аймаг дахь ХХААХҮЯ-нд болж байна.

 

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон зарлах саналаа НҮБ-д хүргүүлсэн бөгөөд тус саналыг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар баталсан байна.

 

Үүний дагуу 2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон зарлаж, улс орнуудын Засгийн газарт “Хоршоод бүх нийтийн төлөө илүү сайхан ирээдүйг бүтээнэ” уриан дор хоршоодыг дэмжиж ажиллахыг уриалжээ.

 

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Төвийн бүсийн хоршоологчдын зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна. Зөвлөгөөнд төвийн бүс болох Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн хоршоологчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

 

Зөвлөгөөн хоршоологчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдол өгнө хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

 

Холбоотой мэдээ