Дугаарын хязгаарлалтыг санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь дэмжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-18 10:08:24

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотой автомашиныг тэгш, сондгойгоор нь дугаарын хязгаарлалттай зорчих талаар иргэдээс санал авч дууслаа. 


Санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг дэмжсэн байна. Харин 24 хувь нь татгалзсан бол найм хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.


Тиймээс энэхүү санал асуулгын дүнг Засгийн газрын  маргаашийн хуралдаанд танилцуулсны дараа автомашины дугаараар хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулах эсэх шийдвэр гарах юм.


Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотой замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Ялангуяа амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ойролцоо түгжрэл ихээр үүсэж байгаа учраас энэхүү санал асуулгыг явуулжээ. 


Холбоотой мэдээ