СҮХБААТАР: Сум, багт ажиллах хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийг ажилд нь томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн 12 сум, Баруун-Уртын 9 багт ажиллах хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн
ажилтнуудыг ажилд нь томилж, хөдөлмөрийн гэрээ байгууллаа.
Хүүхэд хамгааллын
тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол
Улсын Засгийн газрын тогтоолын
дагуу Сүхбаатар аймгийн хэмжээнд 21
нийгмийн ажилтан томилогдон ажиллахаар боллоо. Тэднээс нийгмийн ажилтан мэргэжилтэй тав, эрх зүйч тав, гэр
бүл судлаач нэг, социологич нэг, хоёр нь нийгмийн ухааны багш
байна.
Үүнтэй
холбоотойгоор аймгийн ХГБХХГ-аас Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар
томилогдсон нийгмийн ажилтнуудад тушаалыг гардуулан, байгууллагын дотоод журмыг
танилцуулж, нууцын гэрээ байгууллаа.
Мөн мэргэжилтнүүд
шинээр томилогдож буй албан хаагчдад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг
үүргийн талаар ойлголт, мэдээллийг өгөв.
Шинээр томилогдогсдын хувьд өмнө нь Хүүхэд, гэр бүлийн
нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх үндэсний хэмжээний бүсчилсэн
сургалтад хамрагдаж, сертификатаа авч ийнхүү ажлаа эхлүүлээд байна.
Харин Асгат,
Наран, Мөнххаан, Дарьганга суманд ажиллах албан хаагчид хараахан томилогдоогүй байна. Сонгон шалгаруулалт зарласан. Удахгүй орон тоог нөхнө
гэдгийг хэлж байв.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар 2025 оноос эхлэн сум, багуудад хүүхэд, гэр бүлийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг ажиллуулах зохицуулалттай болсон нь Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцоонд бий болсон хамгийн том дэвшил төдийгүй ирээдүйд олон эерэг өөрчлөлтүүд гарна гэж үзэж байгаа юм.