ЗАВХАН: Цахим системийг сургалтад ашигласнаар сурагчид математикийн хичээлд идэвхтэй суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 18
/МОНЦАМЭ/. Завхан аймагт математикийн "Эдүтэн" хөтөлбөрт 1700
суралцагч хамрагдаж, суралцагчдын идэвх 98 хувьтай байна.
Ерөнхий
боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, чанарыг
сайжруулах, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилготой хэрэгжиж буй "Эдүтэн" цахим
систем 2023 оноос эхлэн улсын хэмжээнд хэрэгжиж байна.
Завхан аймагт “Eduten” цахим систем амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд цахим сургалтын орчин бүрдүүлэлтэд тодорхой ахиц гарч байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 3, 4 дүгээр ангийн сурагчид хамрагдаж байна. Энэхүү цахим системийг сургалтад ашигласнаар сурагчид математикт идэвх оролцоотой суралцах, аливаа асуудалд хариуцлагатай хандах.
Асуудалтай танилцан, түүнийг шийдвэрлэх арга барил эзэмших. Учир шалтгааныг тайлбарлах, бие даан бусадтай хамтран ажиллах чадвараа хөгжүүлж байна.
Эдүтэн нь хиймэл оюун ухаан ба тоглоомын арга зүйд суурилсан математикийн цахим платформ юм.
Эдүтэний агуулгын санд 200,000 гаруй тоглоомчилсон, янз бүрийн дасгал даалгаврууд байдаг гэж Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас мэдээлэв.
Ташрамд, тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад хичээлээс гадуурх үйл ажиллагааны Afterschool платформыг ерөнхий боловсролын 8 сургууль ашиглаж, 204 сурагч идэвхтэй ашиглаж байна. Энэ платформоор дамжуулан сурагчдыг хичээлээс гадуурх нэмэлт сургалт, дугуйланд хамруулж, хөгжлийн тэгш боломж олгож байна.
Боловсролын ерөнхий газар Импакт тек компанитай хамтран "After school" платформыг
2023 оноос нэвтрүүлж эхэлсэн.Цахим платформын зорилго нь суралцагчийг хөгжүүлэх, хүмүүжил төлөвшлийг нь дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаатай болгоход туслах юм.