Мьянмарын үндэстний цөөнхийг тодорхойлох судалгаа явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-25 14:07:13

ЯНГОН. /Xinhua/. Мьянмарт амьдардаг үндэстэн, угсаатнуудын талаар үнэн зөв мэдээллийг боловсруулахын тулд 10 төрлийн судалгаа явуулна гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдэв.

Мьянмарын үндэстний цөөнхийн талаарх үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг гаргах зорилгоор олон улсын байгууллагуудын гаргасан тоо баримтад дүн шинжилгээ хийх тухай асуудлыг мужууд болон бүс нутгийн үндэстний цөөнхүүдийн төлөөлөлтэй ярилцаж байна гэж Мьянмарын Хөдөлмөр, цагаачлал, хүн амын яам мэдэгдлээ.

Тус яам 2014 онд бие даасан олон улсын байгууллагын тусламжтайгаар хүн ам, орон сууцны тооллого явуулсан байна.Мьянмар нь 10 жил тутамд хүн ам, орон сууцны тухай статистик мэдээлэл цуглуулдаг ажээ.

2014 оны гуравдугаар сард явуулсан хүн ам, орон сууцны тооллогоор Мьянмарын хүн ам 51.5 саяд хүрсэн байв. Тухайн үед Рахине, Качин, Кайын зэрэг мужууд тооллогод албан ёсоор хамрагдаагүй боловч таамгаар хүн амын тоог тодорхойлсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ