БАЯН-ӨЛГИЙ: Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг шинээр томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-02-21 11:58:22

Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийгмийн ажлын үйлчилгээг цогц байдлаар хэрэгжүүлэх зорилгоор аймаг болон сумын хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг шинээр томилон ажиллуулж эхэллээ.


Суманд хүүхэд, гэр бүлд аюул учруулахуйц нөхцөл байдлыг илрүүлэх, арилгах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэхэд кэйс менежмент хийн, шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх болон урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлж, хүүхэд, гэр бүлийн сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээг цогц байдлаар хэрэгжүүлэх зорилгоор аймаг болон сумын хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд шинээр томилогдон ажиллаж эхэллээ.


Засгийн газрын 2024 оны 237 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газрын 2024 оны 03/857 албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Х.Бауыржан 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар аймгийн 13 баг болон 13 сум, 1 тосгонд ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар ажиллах нийт 30 хүнийг томилсон.


Шинээр томилогдсон нийгмийн ажилтнууд УИХ-ын гишүүн С.Зулпхар, Т.Аубакир, Х.Жангавыл,  аймгийн Засаг дарга Е.Зангар ХГБХХГ-ын дарга Х.Бауыржан, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, болон 13 сумын Засаг дарга, захирагч, Өлгий сумын багийн засаг дарга нартай уулзалт хийж, сумын удирдлагуудтай гурвалсан гэрээ байгууллаа.

Холбоотой мэдээ