ЗАВХАН: Инженерийн барилга, байгууламжийн ажлын эзлэх хувь өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-27 12:45:06

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймагт барилгын их засварын ажил 0.9 нэгж хувиар буурсан бол инженерийн барилга, байгууламжийн ажлын эзлэх хувь 58.7 нэгж хувиар өсжээ.


Барилга угсралт, их засварын ажлын 10.9 хувийг орон сууцны барилга, 19.8 хувийг орон сууцны бус барилга эзэлж байна.


Инженерийн барилга, байгууламж 65.6 хувийг, 3.6 хувийг их засварын ажил эзэлж байна. 2023 оноос их засварын ажлынх 0.9 нэгж хувиар буурсан бол инженерийн барилга, байгууламжийн ажлын эзлэх хувь 58.7 нэгж хувиар өссөн.


Орон сууцны барилгынх 6.1 нэгж хувиар, орон сууцны бус барилгынх 0.9 нэгж хувиар тус тус өссөн байна.


Барилга угсралт, их засварын ажил гэж барилга, байшин барих болон инженерийн зориулалтаар зам, гүүр, далан зэрэг инженерийн бусад байгууламжийг барих хэлбэрээр үндсэн хөрөнгийг бий болгох, шинэчлэх, засварлах, өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагааг хамруулж ойлгоно. Их засварын ажилд орон сууцны болон орон сууцны бус барилга, инженерийн барилга байгууламжид хийх бүх төрлийн засварын ажлыг хамруулж ойлгоно гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ