Цахим сургуулиар дамжуулан лам нарт боловсрол олгох боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-02-27 15:42:55

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Боловсролын сайдын тушаалын дагуу лам хуврагуудад тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой цахим хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.


Тус хөтөлбөр нь буддын гүн ухаанд суралцаж буй Энэтхэг дэх лам хуврагууд болон алсалсан сумдын сүм хийдэд суралцаж буй лам хуврагуудын боловсролын асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилготой юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуульд түшиглэн зохион байгуулж буй цахим хичээлийн нээлтэд 200 орчим суралцагч болон Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төлөөлөгчид оролцов.


Алсалсан бүс нутагт амьдарч буй ламхай, буддын шашны сургалттай лам хуврагуудад хүрч буй боловсролын үйлчилгээ дутмаг байна. Энэхүү хөтөлбөр нь тэдний түвшинг ахиулж, чанартай боловсрол олгох чухал ач холбогдолтой. Лам хуврагууд цахим сургуулиар дамжуулан ерөнхий боловсролын мэдлэгээ дээшлүүлэх боломжтой юм. Хөтөлбөрийн хүрээнд лам хуврагуудад тохирсон хичээлийг цахимаар хүргэж, уян хатан, хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлж байна гэж  Боловсролын яам мэдээлэв.





 

Холбоотой мэдээ