Нийслэлийн сургууль болон эрүүл мэндийн байгууллагад амны хаалт хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Амьсгалын замын халдварт өвчин, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн газар болон ерөнхий боловсролын сургуулиудад НЗДТГ-аас амны хаалт 500 мянгыг хүлээлгэн өгөв.
Нийслэлийн ерөнхий боловсролын 317 сургуульд 200 мянга, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад 300 мянган амны хаалт өгчээ. Ингэснээр тухайн салбарын албан хаагч, сурагчид болон үйлчлүүлж буй иргэд амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болж буй юм.
Ташрамд мэдээлэхэд,
нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн 4.4
хувь, 103 буюу түргэн тусламжийн төвийн дуудлагын 9.9 хувь нь томуу, томуу
төст өвчний шалтгаанаар ханджээ.