АТГ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байна   

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-26 12:35:17

 АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Ажлын хэсгийнхэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчидтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчилтэй өргөдөл, гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч, хянан шалгаж байгаа. Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүлээн авч байна. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ