ДОРНОГОВЬ: Аймгийн алдарт уяачийн болзлыг 20 уяач хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн сар шинийн баярын үеэр 20 уяач аймгийн алдарт уяачийн болзол хангажээ.
Уяачид аймаг, сумын наадамд шандаст хурдан хүлгээ уяж хурдлуулж наадамчин олноо баясгаснаас гадна адуун сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулж, нутгийн унаган адууг өсгөн үржүүлж уяж сойх үйлсэд залуу уяачдаа манлайлан, аймаг сумын наадмаас олон арван айраг түрүү авсан амжилт гаргаснаар энэхүү амжилтын эзэн болсон байна.
Мөн өнгөрсөн онд Дорноговь аймгийн 14 сумын 11 нь түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд түүхэн баяр наадмаараа нутгийн уяачид одтой сайхан наадаж, олон айраг түрүү авсан аж. Ташрамд, Дорноговь аймгаас улсын тод манлай уяач Гочигжавын Алтангэрэл, манлай уяач Гүнширийн Дамба, Чойжмаагийн Цэрэндэжид зэрэг улс аймгийн алдартай олон уяач төржээ.
Аймгийн алдарт уяач цол, тэмдгээр шагнуулсан уяачид.
Алтанширээ сум:
Борхүүгийн Батсайхан
Дэлгэрэх сум:
Мягмарпүрэвийн Тайванбат
Иххэт сум:
Лхасүрэнгийн Энхбат
Өвгөнхүүгийн
Балчиндорж
Сүндэвийн Эрдэнэ
Цэцэгээгийн Энхсоёмбо
Нарангэрэлийн Мөнхдорж
Өргөн сум:
Буян-Өлзийгийн Баярбилэг
Сайншанд сум:
Чулуунсүхбаатарын Түвшинтөр
Улаанбаатарын
Бат-Эрдэнэ
Сайхандулаан сум:
Доржпаламын Сод-Эрдэнэ
Батхүрэлийн Ганбат
Сугирын Эрдэнэбаяр
Мандах сум: Ёндонгийн
Бат-Эрдэнэ
Хөвсгөл сум:
Цэен-Ойдовийн Батчулуу
Батчулуугийн Хүдэрболд
Цэцгээгийн Баатарцогт
Улаанбадрах сум:
Батцэнгэлийн Ганзориг
Баярмагнайн Наранбаяр
Эрдэнэ сум:
Гончигдоржийн Цогтбаатар