Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр чиглэл нэмлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-05 11:01:15

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор энэ сарын 1-нээс төв зам дагуу зорчих хоёр чиглэлийг сэргээлээ.

 

Тодруулбал, М:1A “5 шар-Мөнгөн завъяа”, М:1Б “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон” чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ.  Мөн үндсэн чиглэл болох М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэл иргэдэд хэвээр үйлчлэх ажээ.

 

 



Холбоотой мэдээ