Нийслэлийн газрын гүний дулааны нөөцийг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-05 11:37:28

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

Энэ дагуу хоёр байгууллагын захиалгаар Одон орон, геофикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид нийслэл орчмын газрын гүний дулааны нөөцийг тодорхойлох суурь судалгааг хийхээр болсон байна. Нөөцийг тодорхойлсноор байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй дулааны тогтвортой эх үүсвэрийг төсөл, хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх ач холбогдолтойг албаныхан онцоллоо. 

Холбоотой мэдээ