ЗАВХАН: Аймгийн 11 сумын 14 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Алслагдсан
нутагт үүрэн холбооны сүлжээний тархалтыг нэмэх зорилгоор энэ жил Завхан
аймгийн 14 багт шинээр үүрэн холбооны сүлжээг нэвтрүүлнэ.
Монгол улсын Засгийн газраас алслагдсан нутагт үүрэн холбооны сүлжээний тархалтыг нэмэгдүүлэх. Өрх бүрд өндөр хурдны интернэт, утасны сүлжээ нэвтрүүлэх бодлого барьж буй юм.
Бодлогын хүрээнд Завхан аймгийн 11 сумын 14 багт энэ онд үүрэн холбооны сүлжээг шинээр
нэвтрүүлнэ. Сүлжээ нэвтрүүлэх ажлыг улс болон орон нутгийн
хамтарсан хөрөнгө оруулалтаар хийх бөгөөд нээлттэй тендер
зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.
Тодруулбал, Их-уул сумын 3-р баг Хуягт, Баянхайрхан сумын Минж баг, Цагаанхайрхан сумын Цэцэрлэг, Дөрвөлжин сумын Онц баг, Баянтэс сумын Бужир баг, Сантмаргаз сумын Баяннуур баг, Идэр, Асгат, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй гэхчлэн 11 сумын 14 багт сүлжээ нэвтрүүлнэ.
Эдгээр багуудыг хүн амын нягтаршил, хэрэгцээ шаардлага, сүлжээ тархалтын цар хүрээ зэргийг харгалзан сонгосон. Алслагдсан багууд үүрэн холбооны сүлжээтэй болсноор иргэд мэдээ, мэдээллийг шуурхай авах боломж бүрдэж байна. Цаашид Завхан аймгийн 116 багаас 50 багт сүлжээ тавих шаардлагатай байгаа аж.