БУЛГАН: Ахмад сэтгүүлч Ж.Мөнх-Очирт хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол улсад
үндэсний сэтгүүлзүй үүсэж, хөгжсөний 112 жилийн ойн хүрээнд Булган аймгийн үе,
үеийн сэтгүүлч, уран бүтээлчдийг аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Уулзалтын үеэр сэтгүүлчдийн санал сэтгэгдлийг сонсож, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Булган аймгийн
МСНЭ-ийн салбар зөвлөлд нийт 20 гаруй сэтгүүлч харьяалагддаг бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллага редакцад
сэтгүүлч болон хэвлэлийн ажилтан цахим мэдээллийн хуудсуудад админ зэргээр ажиллаж
байна.
Аймгийн иргэдэд мэдээллийн гүүр болохоор хойд бүсийн “Сайхан Монгол” телевиз, “Сайхан аялгуу” 107.5 радио, “Булганы мэдээ” сонин, “Булганы индэр” сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.