ХОВД: Хүн амын 49.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хүн амын 49.9 хувь буюу 44958 нь эмэгтэйчүүд юм.
Тэдний 38.3 хувь нь аймгийн төвд, 16.1 хувь нь сумын төвд, 45.6 хувь нь хөдөө амьдарч байна.
Ховд аймгийн эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.3 байна гэж Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
Үүнтэй холбогдуулан зарим сонирхолтой баримтаас дурдвал, 2024 онд 2000 орчим хүүхэд төрсний 51.6 хувь нь эмэгтэй байв. Мөн Ховдын хамгийн өндөр настай эмэгтэй 103 настай.
Хамгийн түгээмэл нэр гэвэл Энхжин, Хулан, Номин-Эрдэнэ, Мишээл юм.
Хамгийн урт нэр гэвэл Мариамкристинаэнэрэлсайхан, Үехэеидоржсүрэнцэрэнмягмар, Гангантогосөлзийбаясгалан гэх нэрс байна.