СЭЛЭНГЭ: Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан 5-10 см багассан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Гадаргын усны судалгааны
хэлтэсийн мэдээгээр 3 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан 5-10 см багассан
байна.
Харин Орхон голын дагууд мөсний
зузаан өөрчлөлтгүй, Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр
байна.
Дээрх голуудын дагууд мөсний
зузааныг 2024 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулахад 10-55 см
нимгэн байна.
Иймээс мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.




