Монгол-Чехийн ХАҮТ-ууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-11 19:39:29

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Чех Улсын Прага хотноо болж буй бизнес форумын үеэр Монгол-Чехийн Худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Мөн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, Монгол, Чехийн бизнес хамтын ажиллагаа, боломжуудын талаар  илтгэл тавив.


Хоёр улсын ХАҮТ-ууд хамтран зохион байгуулж буй тус форумд Монгол Улсын зуугаад бизнес эрхлэгч оролцож байгаа юм. Тус багт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл багтсан бөгөөд Чех улсын бизнес эрхлэгчидтэй түншлэх, гэрээ хэлэлцээр байгуулах, бизнесийн шинэ боломжийг эрэлхийлэх зорилготойг МҮХАҮТ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ