Чөлөөт бөхийн ААШТ-д оролцох тамирчдын нэр тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-12 10:23:29

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Чөлөөт болон сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы Амман хотод энэ сарын 25-нд эхэлнэ.


Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд нийт 20 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Ц.Цогбадрах, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Батбаяр, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдана. Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д Б.Отгонтуяа, 57 кг-д Х.Болортуяа, 59 кг-д Т.Алтжин, 62 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан нар зодоглох аж.


Манай эрэгтэйчүүд өдгөө Хөх хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа юм. Харин эмэгтэйчүүд нийслэл хотод ААШТ-ий бэлтгэлээ базааж байна.


Ташрамд сонирхуулахад, сар шинийн баярын өмнө шигшээ багийн дасгалжуулагчдыг шинээр томилсон бөгөөд Монголын чөлөөт бөхийн түүхэнд анх удаа эмэгтэй дасгалжуулагч шигшээд багтсан билээ. Тэгвэл ААШТ нь шигшээ багийн шинэ дасгалжуулагчдын ажлын анхны тэмцээн байх болно.


Холбоотой мэдээ