ГОВЬ-АЛТАЙ: Нас баралтын 44.4 хувийг хорт хавдар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-03-12 15:47:44

Есөнбулаг, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар нас баралт 41 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 22-оор цөөрсөн байна. 


Тэдгээрийн 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй бол нийт нас баралтын 14.6 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Нийт нас баралтын 8 буюу 44.4 хувийг хорт хавдрын, 2 буюу 11.1 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байгаа тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

 

2025 оны эхний хоёр сарын байдлаар нийт 54341 үзлэг хийснээс:

-20 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 

-61.4 хувь нь өвчний учир амбулаторид, 

-5.9 хувь нь идэвхтэй хяналт, 

-8.7 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 

-3.9  хувь нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байна. 


2025 оны эхний 2 сарын байдлаар 2060 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 294 буюу 14.3 хувь алсын дуудлага, 17 буюу 0.8 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байна. Хоёр сарын хугацаанд халдварт өвчний 50 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 34 тохиолдлоор буурчээ. Нийт халдварт өвчний 13 буюу 26.0 хувийг суулгалт халдвар эзэлж байгаа ба 6 төрлийн 50 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн тухай ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.


Холбоотой мэдээ