СЭЛЭНГЭ: 31 иргэн шалгалтад тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-12 18:30:05

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнөөдөр улсын хэмжээнд зохион байгууллаа.

 

2025 оны 1-р ээлжийн ерөнхий шалгалтыг Сэлэнгэ аймагт 4 ээлжээр зохион байгуулсан.

 

Шалгалтад нийт 93 иргэн оролцож, ирц 81,5 хувьтай байлаа.

 

Дээрх 93 оролцогчоос 31 иргэн буюу 33,3 хувь нь тэнцсэн байна. Аймгийн хэмжээнд энэ удаа нийт 114 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

 

2025 оны 2-р ээлжийн шалгалтыг 5 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд зохион байгуулна. 

Холбоотой мэдээ