БУЛГАН: "Монгол цэрэг-дэлхийн цэрэг" үзэсгэлэн дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд "Монгол цэрэг - дэлхийн цэрэг" энхийг сахиулагчдын үйл ажиллагааны гэрэл зургийн үзэсгэлэн дэглэн олны хүртээл болголоо.
Булган сумын ерөнхий боловсролын сургуулиудын
ахлах ангийн сурагчидтай эх орон, эх оронч үзлийн тухай, энхийг сахиулах үйл
ажиллагааны тухай уулзалт ярилцлага хийж, мөн Хууль сахиулах байгууллагын албан
хаагчдад толилуулах юм.
Булган
аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб, “Монгол хурандаа” нийгэмлэгтэй
хамтран Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 104 жил, Монгол цэргийн
өдөр, Монгол улсын зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах, хүүхэд
залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой тус үзэсгэлэнг зохион байгуулсан
байна.
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир тус үзэсгэлэнгийн хамт олныг хүлээн авч уулзлаа.