ӨНӨӨДӨР: Томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
08:30 цагт: Монгол банкнаас сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ.
11:00 цагт: Элдэв эрдэнэт хэмээх Модон могой жилийн хаврын эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан Дондүвлин хийд "Дарь эхийн мандал шива" хурал ном хурна.
11:00 цагт: ХӨСҮТ-ийн зааланд томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
11:30 цагт: “Дарамт хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцод нэгдье” уриатай тайван жагсаал Сүхбаатарын талбайд болно. Холбогдох утас:99149240
13:50 цагт: Дэлхийн математикийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг” ШУА-ийн ФТХ-нд болно.
15:30 цагт: Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ? номын нээлт Төв номын сангийн шинэ байранд болно.
16:00 цагт: Энэ сарын 15-нд болох Energy party show-ны талаар Аса Аренад мэдээлнэ.
18:30 цагт: Цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны шагналтнуудын тоглолт Улсын Филармонид болно.
-Олон улсын математикийн өдөр тохиож байна.
Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Г.Занабазарын музейд үргэлжилж байна.
"Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал "Норфей Арт" галерейд үргэлжилнэ.
3 дугаар сарын 18-ныг хүртэл "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжгийг УДЭТ-ын тайзнаа тоглож байна.
4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.
Орон нутагт:
14:00 цагт Монгол цэргийн баярын өдрийг угтан Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас “Хүү бид хоёр”уулзалт өдөрлөг зохион байгуулна.
Улиастай сумын цэрэг, хүчний байгууллагуудын албан
хаагчид болон Хөгжимт жүжгийн театрын
уран бүтээлчдийн хамтарсан Миний эх орон-Миний хайрт тоглолт Завхан аймгийн
Хөгжимт жүжгийн театр болно.
Эх орончдын өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаан
Сэлэнгэ аймгийн спортын ордонд болно.
Хилийн чанадад: