Зургаа хүртэлх насныхны УАШТ-д 160 шатарчин өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-14 14:22:44

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбооноос зохион байгуулж өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 56, охидын 50 дахь удаагийн тэмцээн болж байна.


54 сая төгрөгийн шагналын тус тэмцээнд зургаа хүртэлх болон 7-18 насны ангилалд  нийслэлийн 378,  орон нутгийн 882, нийт 1260  шатарчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна. 

Тэгвэл зургаа хүртэлх насны шатарчдын УАШТ өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн бөгөөд тэмцээнд 160 бяцхан шатарчин өрсөлдөж байна. 


Тэмцээний аваргууд энэ сарын 16-нд тодорно. Энэ үеэр улсын аварга клуб, академи, аймгийг тодруулах ажээ. 






 

Холбоотой мэдээ