БАЯН-ӨЛГИЙ: Бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өлгий сумын Засаг дарга Х.Болатбек урин дулааны улирал эхэлж байгаа, мөн Наурыз баярыг угтаж 3 дугаар сарын 19-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээ хийх захирамж гаргасан байна.
Захирамжийн дагуу иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын алба
хаагчид Өлгий хотоос гарах 6 чиглэлийн дагуу бүх нийтийн цэвэрлэгээ хийх, мөн нийтийн эзэмшлийн талбайд болон авто машин, явган хүний зам дагуу нүүрс, өвс борлуулж байгаа иргэдийг худалдаа хийх газартай
болгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа ажээ.
Хуулийн дагуу албан байгууллагууд эргэн тойрныхоо 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэж байх үүрэг хүлээдэг.