"Лалын улс" Мосул хотод олон хүнийг цаазалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭЭРБИЛЬ. /Reuters/. “Лалын улс” бүлэглэлийнхэн тосгонуудыг булаан эзлэх үеэрээ олзолсон хэдэн арван хүнийг цаазаар авсан байна.
Цаазаар авахуулсан хүмүүсийн ихэнх нь Иракийн цэрэг, цагдаагийн байгууллагад алба хашиж байсан Мосул хотын өмнөд дүүргийн оршин суугчид байсан гэж Ниневе мужийн зөвлөлийн гишүүн Абдул Рахман аль-Ваггаа мэдэгдлээ.
Босогчид тэднийг хүчээр гэрээс нь баривчлан авч яваад Мосул хотоос өмнө зүгт 15 км-ийн зайд орших Хаммам Аль-Алил хотод авчран цаазалсан байна.
“Террористууд Мосул хотод байгаа хүмүүсийг айлган сүрдүүлэх, мөн хоригдож буй хүмүүсээс салах гэсэндээ энэ аллагыг үйлдсэн. Тэд орхин явсан тосгон бүрээсээ айл өрхүүдийг барьцаалж авч явсан” гэж аль-Ваггаа ярилаа.
Харин Курдын нөлөө бүхий улс төрч Хошияр Зебари хэлэхдээ “гурав хоногийн өмнө Мосул хотын өмнөд дүүрэгт 65 хүн цаазлуулсан” гэв.
Д.Нямтулга