Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-18 13:09:47

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.


Хошууч генерал цолыг:

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Чимэдгочоогийн Цогтжаргал,


Бригадын генерал цолыг:

Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Дагвын Дугаррагчаа,

Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Сүхээгийн Баяр-Очир,

Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Хоохдойн Батсайхан,

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Цэвээнхүүгийн Буяндэлгэр нарт хүртээлээ.








 

Холбоотой мэдээ