Дэлхийн дээд амжилтыг эвдэхээр замд гарсан далайчин сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-27 13:07:23

БЭЭЖИН. /Xinhua/. Номхон далайг ганцаараа гатлан дэлхийн дээд амжилтыг эвдэхээр замд гарсан Хятадын далайчин Гуо Чуань сураггүй алга болжээ.

Түүний завь Хавай арлын орчмоос олдсон бөгөөд одоо АНУ-ын Эргийн харуулын албаныхан тухайн районд самналт хийж байна.

Гуод дэмжлэг үзүүлэх багийнхан Гринвичийн цагаар мягмар гарагийн өглөөний 07:00 цагийн үед түүнтэй холбоо тасарчээ.

Дэлхийг завиар ганцаараа тойрсон анхны хятад хүн болох Гуо 20 хоногийн дотор Шанхай хотод хүрэх зорилготойгоор энэ сарын 18-нд Сан-Франциско хотоос хөдөлсөн байна.

Далайчин Гуо одоогийн дэлхийн дээд амжилт болох 21 хоногоос богино хугацаанд Номхон далайг гатлах зорилго тавьжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ