БАЯН-ӨЛГИЙ: Цэргийн хүрээний ёслолын жагсаал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин
цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан
аймгийн төв талбайд цэргийн хүрээний ёслолын жагсаал боллоо.
Уг үйл ажиллагаанд Өлгий цэргийн хүрээ Монгол Улсын төрийн далбааг мандуулж,
БНМАУ-ын баатар М.Икейн хөшөөнд цэцэг өргөж, мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд өөрсдийн
онцлогийг харуулсан үзүүлэх тоглолтыг иргэд, хүүхэд, залуучуудад үзүүлж
иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйл ажиллагаа боллоо.
Үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон аймгийн ЗДТГ-ын Цэргийн
штабын дарга хурандаа Ц.Буянтогтох, Төрийн цэргийн болон хууль сахиулах
байгууллагуудын удирдлага, Өлгий сумын удирдлагууд, ахмад дайчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.





