БАЯН-ӨЛГИЙ: Х.Бекжанд хурандаа цол олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн Инновац судлалын төвийн дарга, дэд хурандаа Х.Бекжанд хурандаа цол хүртээжээ.
Хурандаа Х.Бекжаны хувьд Хил хамгаалах байгууллагад 33
жил ажиллаж байгаа бөгөөд 1992-1995 онд 0165 дугаар ангид Заставын орлогч, 1995-2001
онд Заставын дарга, 2001-2004 онд Сургалтын тасгийн дарга, 2004-2008 онд Ангийн
захирагчийн орлогч, Сургалт хүмүүжлийн албаны дарга, 2009-2014 онд Хилийн
цэргийн 0285 дугаар ангид захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын дарга, 2014 оноос
ХХЕГ-т Хилийн хэлтсийн ахлах офицер, 2024 оноос Хил
судлалын хүрээлэнгийн Инновац судлалын төвийн даргаар ажиллаж байна.
Тэрбээр 1992 онд ОХУ-ын Москва хотод Хилийн цэргийн улс
төрийн дээд сургууль, 2008 онд мөн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны
Хилийн албаны академи, 2003, 2011, 2017 онд ОХУ, БНХАУ, Египет улсуудад
Академийн дэд курс, 2024 онд Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийг тус
тус дүүргэж, Монгол Улсын Хүндэт хилчин, Онц хилчин, Цэргийн хүндэт медаль, Цэргийн
гавьяаны одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.