Говь тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч, шороогоор шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь тал, хээрийн
нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6-11
градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0-+5 градус, Алтай, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар +3-+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн
нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13-+18 градус, бусад
нутгаар +10-+15 градус дулаан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй
шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг ЦУОШГ анхааруулжээ.