Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг хорих хугацааг сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-27 15:14:44

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг  шүүгчийн захирамжаар цагдан хорих хугацааг 60 хоногоор сунгажээ. 

АТГ-аас сэжигтнээр тооцон Н.Мөнхбатыг  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Түүний хорих хугацааг 60 хоногоор сунгаснаар дахин хоёр сар саатуулагдана. Н.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө үрэгдүүлсэн, "Чингис", "Самурай" бондын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар буруутган шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ