Хууль бусаар алт олборлогчдыг тараажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-27 15:47:35

Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат сумын зааг нутаг Бор булагийн дээд сайрт алт олборлогчид олноороо цуглан хууль бусаар алт олборлож байгаа талаарх мэдээллийн дагуу аймгийн БОАЖГ, Цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг гарч ажилласан байна.

Бор булагийн эхэнд уртаашаа 500 м орчим сайр газар 30-50 см гүнтэй ухаж чулуун дэвсгэрт хүргэн малтаж байсан 10 гаруй машинтай 50-иад хүн байсныг тараажээ. Мөн Бугат сумын нутагт алт ухахаар явж байсан машин, механизмтай хүмүүсийг саатуулан буцаалаа.

Энд их хэмжээний цас орж ямар нэгэн техник очиж ажиллах боломжгүй болсон гэж аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Олонбаатар мэдээллээ.

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ