АРХАНГАЙ: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 105980 га талбайд хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-21 15:30:25

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах, зонхилон тархсан хөнөөлт зарим зүйлийн шавжийн тоо толгой нягтшлыг бууруулах, тэмцэх ажлын хүрээнд 2024 онд улсын төсвийн хөрөнгөөр аймгийн ойн сан бүхий зарим сумын ойн санд агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж ашиглан, микробиологийн аргаар 92000 га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтыг хязгаарлах тэмцлийн ажил гүйцэтгэсэн


Энэ нь улсын хэмжээнд хийхээр төлөвлөсөн тэмцлийн ажил явуулах шаардлагатай талбайн 26.9 хувийг эзэлж байна. Харин орон нутгийн төсөв болон аялал жуулчлал, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр нийт 13980 га талбайд гүйцэтгэсэн байна.


Энэ нь аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавжийн тархалттай талбайн 27.1 хувийг, нийт ойгоор бүрхэгдсэн талбайн 12.4 хувийг тус тус эзэлж байгаа юм. 

Холбоотой мэдээ