Засгийн газрын хуралдаанаар Атрын IV аяны талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Хуралдаанаар Атрын IV аян, Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл
байдал, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний
итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт
шилжүүлэх, холбогдох захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх
чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Ээлжит хуралдааны товд 20 гаруй асуудал багтжээ.