ДАРХАН-УУЛ: Ойгоос мод бэлтгэх, үр түүх, аялж зугаалахыг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-03-26 11:06:13

Дархан, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-өөс нийт газар нутаг хуурайшилтын зэрэглэл аюултай түвшинд хүрснийг мэдээлсэн. Тиймээс ойгоос мод бэлтгэх, үр, мөчир бэлтгэх, ойн дагалт нөөц ашиглах, аялал зугаалга зэрэг аливаа үйл ажиллагаа явуулахыг гуравдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хориглолоо.


Аймгийн Засаг даргын 2025 оны 01-А/80 тоот захирамжийн нэг дэх заалтыг үндэслэн гаргасан уг захирамжийг хэрэгжүүлэхэд иргэн бүр анхаарч, сумдын ойн байцаагчдыг хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны газраас үүрэг болголоо.


Иймд онцын шаардлагагүй тохиолдолд ойд зорчихгүй байх, ил задгай гал түлэхгүй, үнс нурмаа тагтай битүү хогийн саванд хийх, машины оч баригч зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.

Холбоотой мэдээ