Хүчирхийлэл,хар тамхитай тэмцэх чадварыг дээшлүүлэхэд АНУ-аас суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-28 10:36:49

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Ж.Моффитт, М.Хоролсүрэн, АНУ-ын Төрийн Департаментын Хар тамхитай тэмцэх болон олон улсын хууль сахиулах асуудал хариуцсан товчооны Гадаад харилцааны ажилтан Калли ЛаПиер, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ын Бүс нутгийн хөтөлбөрийн менежер Маргарита Милих, хөтөлбөрийн ажилтан Анастасия Миниажева, Монгол Улс дахь IDLO төслийн удирдагч Д.Оюунчимэг нарыг хүлээн авч уулзлаа.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-aас 2016 оны 02 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд цагдаагийн байгууллагаас 5 сургагч багш бэлтгэгдэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цагдаагийн байгуулагын үйл ажиллагаа” сэдэвт сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулагдсан тус сургалтад 2016 оны 10 дугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагын 70 алба хаагч хамрагдаж сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаад ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн алба хаагчдын мэргэжил дээшлүүлэх сургалтын хэрэгжилтийг дүгнэж цаашид уг төслөө хэрхэн хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ