СҮХБААТАР: Удирдлагын багийн сорил, хээрийн дадлагаар команд штабын сургууль үргэлжилж байна

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-03-28 16:26:06

Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдлагын багийн сорил, хээрийн дадлагаар үргэлжилж байна.

 

Удирдлагын багийн гишүүд шуурхай дуудлагаар ирж хувийн болон аранзны бэлтгэл бэлэн байдлаа шалгуулж, эрүүл мэндийн сорил хийлгэж, багаараа 2,2 км замыг туулахдаа мөлхөх саадтай зурвас, байр зүй, анхны тусламж, гал унтраах, саадтай зурвас, химийн норматив, нэрвэгдэгсдийг аврах зэрэг даалгаварыг гүйцэтгэлээ.