Ирэх сарын эхний өдрүүдэд цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2016-10-29 13:49:11

Маргааш нутгийн өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй байна гэж ус цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Ирэх сарын 2-нд салхи зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх аж.

Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх нь.

Харин 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө  дулаарах урьдчилсан мэдээтэй байна.

Б.Туул

Холбоотой мэдээ