ХОВД: Ирэх долоо хоногт бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. “Хотоо цэвэрлэцгээе” уриалга бүхий бүх нийтийн цэвэрлэгээг ирэх долоо хоногт Ховд аймгийн төвд өрнүүлнэ.
Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг дөрөвдүгээр сарын 17,18-ны өдөр ойр орчныхоо хог хаягдлыг цэвэрлэхийг мэргэжлийн байгууллагаас уриаллаа.
Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх тусгай хуваарь гарсан бөгөөд уг хуваарьт заасан газрыг бүрэн цэвэрлэж, ногоон байгууламж, модонд хаврын цэнэг усалгаа хийж, байгууллагынхаа гадна тохижилтыг сайжруулахыг зөвлөлөө.
Бүх нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай шийдвэр, Жаргалант сумын Засаг даргын захирамж өнөөдөр гарчээ.