“Ээж” уран сайхны кино “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭАзийн шилдэг бүтээлийг шалгаруулах “Мөнгөн абкузат” олон улсын кино наадамд Монголын уран сайхны “Ээж” кино өрсөлдсөнөөс “Шилдэг эмэгтэй дүр”-ийн тусгай шагналыг Ардын жүжигчин Д.Мэндбаяр хүртэв.
Энэхүү наадам Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод ОХУ-д өнгөрсөн сарын 26-28-нд болж, шилдгүүдээ шалгаруулсан юм.
"Чононгоо фильм продакшн"-ны бүтээл эл киноны зохиолч МУСТА Б.Мөнхтуяа өөрийн биеэр очиж, шагналыг гардан авсан байна.
Мөн энэ өдрүүдэд тус кино АНУ-ын Лос-Анжелос хотноо болж буй “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-д өрсөлдөж байгаа юм. Азийн улс орнуудын ахуй соёл, ёс заншил, өвөрмөц онцлогийг кино урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой тус наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлч 7 номинацид өрсөлдөж байна.
Ж.Болор