Төрийн байгууллагын цахим ил тод байдлын үнэлгээгээр Өвөрхангай тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-18 10:54:12

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын цахим ил тод байдлын үнэлгээгээр Өвөрхангай аймгийн ЗДТГ тэргүүллээ.


IRIM судалгааны хүрээлэнгээс төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдалд мониторинг хийж, дүнг олон нийтэд танилцууллаа. Үнэлгээнд 16 яам, 30 хэрэгжүүлэгч агентлаг, 11 тохируулагч агентлаг, 21 аймаг, нийслэлийн болон есөн дүүргийн ЗДТГ зэрэг нийт 98 төрийн байгууллагыг хамруулсан байна.


Улсын хэмжээнд төрийн бүх шатны байгууллагын мэдээллийг Shilen.gov.mn цахим платформд нийтэлж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр дүгнэн үнэлж, мэдээллээ улирал бүр оруулах болсон. Энэ хүрээнд 2023, 2024 оны төрийн бүх байгууллагын нээлттэй мэдээлэл, нотлох баримтууд, онооны хамт олон нийтэд нээлттэй байдлаар байршиж байна.


Дээрх хөндлөнгийн үнэлгээний дүнгээр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2021 оноос хойш тасралтгүй тэргүүлж, төрийн мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ