УВС: Чандманы цагаан хөшөөний орчныг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-18 16:44:34

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан аймгийн Музейн хамт олон Улаангом сумын 1-р багийн нутагт байрлах Чандманы цагаан хөшөөг угааж, орчныг нь цэвэрлэлээ.


ЮНЕСКО-гийн Ерөнхий ассамблейн XXII чуулганаар 1983 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр” болгон тэмдэглэх болжээ. Манай улс энэхүү үйл ажиллагаанд 1990 онд нэгдсэн орсон аж.


Улаангом сумын 1-р багийн нутагт байрлах Чандманы цагаан хөшөө нь ССАЖЗ-ын сайдын 2024 оны А/179 тоот тушаалаар аймгийн хамгаалалтад орсон байна.


Энэ өдрөөр аймгийн музейн ажилтан, албан хаагчид тус газрын орчны хог хаягдлыг цэвэрлэж, хайс хашааг нь хадаж, хөшөөг нь угааж цэвэрлэлээ.

Холбоотой мэдээ