ОРХОН: 250 гаруй өрх инженерийн шугам сүлжээнд холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-22 16:33:35

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Орхон аймаг 105 000 гаруй хүн амтай. Эдгээр иргэдийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна.


Гэр хорооллын өрхүүдийг хашаандаа тав тухтай амьдрах нөхцөлөөр хангах, агаарын бохирдлыг багасгах зорилгоор “Миний гэр бидний гудамж” төслийг 2016 оноос тус аймагт хэрэгжүүлж эхэлсэн.


Өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбосноор гарах үр дүнг танилцуулах үүрэг чиглэлийг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр өглөө. 


Төслийн хүрээнд Рашаант, Цагаанчулуут, Булаг, Баянбулаг, Наран, Дэнж зэрэг гэр хорооллын 9 багт 5 хос шугам суурилуулж, 1245 өрх холбогдох боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар 250 гаруй айл шугамд холбогджээ.




Холбоотой мэдээ