Монголын пара бочигийн тамирчин Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-23 10:30:35

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Бахрайны Манама хотод пара бочигийн дэлхийн сорилго тэмцээн тэмцээн боллоо.


Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Т.Мөнхдэмбэрэл дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор оролцсон байна. Энэхүү тэмцээнд 15 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөнөөс BC-1 ангиллалд спортын мастер Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртжээ.


Манай улсад пара бочигийн төрлийн спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Монголын тамирчдын олон улсын тэмцээнд оролцох нь нэмэгдсэн юм. Тэр хэрээр тамирчдын амжилт сайжирч, олон улсын чанартай тэмцээнээс медаль хүртэж эхэлсэн.


Тэгвэл Монголын пара бочигийн холбооны тамирчид  АНУ-ын Лос-Анжелес хотод 2028 онд болох паралимпын наадамд оролцохоор бэлтгэлээ эхлүүлсэн нь энэ ажээ.










Холбоотой мэдээ