ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-04-23 18:05:18

Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилготой “Замын хөдөлгөөний цагаан толгой-2025” тэмцээн боллоо.


Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Есөнбулаг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улаан загалмайн хороо, Соёл урлагийн газар, Ардын дуу бүжгийн Алтай чуулга, “Дамаанай-Алтай” авто сургуультай хамтран Есөнбулаг сумын сургуулийн өмнөх боловсрол олгох 12 цэцэрлэгийн дунд зохион байгууллаа.

 

Тэмцээнд 12 багийн 120 хүүхэд, эцэг эх, багш нарын төлөөллийн хамтаар оролцож, 4 төрлийн даалгавар биелүүлэн өрсөлдөж, тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт есдүгээр цэцэрлэгийн “Сүлд-9” баг, дэд байрт гуравдугаар цэцэрлэгийн “Шонхорууд-3” баг, гутгаар байранд 11 дүгээр цэцэрлэгийн “Хийморь” баг, “Шилдэг багш", “Шилдэг эцэг эх”-ээр есдүгээр цэцэрлэгийн багш Ш.Төмөрхүү, эцэг, эх Ш.Чинбат, "Шилдэг уран зохицуулагч"-аар тэргүүн байрт хоёрдугаар цэцэрлэгийн Т.Эрхэмбилэг, дэд байрт 11 дүгээр цэцэрлэгийн Б.Эрхсаран, гутгаар байранд зургаадугаар цэцэрлэгийн Б.Эрхэмбаяр нар шалгарлаа.

Холбоотой мэдээ