Хөөмийч Н.Наранбадрах Барселонд тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГИспанийн Барселон хотноо /Festival internacional de musica and dance/ "TALENT INTERNATIONAL" олон улсын тэмцээн болж МУСТА, хөөмийч Н.Наранбадрах тэргүүн байр эзэллээ.
Урлагийн 11 төрлөөр таван насны ангилалд зохион байгуулдаг энэ уралдааны гол онцлог нь орон орны урлаг соёлыг сурталчлан түгээхэд оршдог.
Энэ уралдаанд Монгол улсыг төлөөлсөн Н.Наранбадрах эх орныхоо нэрийг мандуулж уралдааны тэргүүн байрт шалгарсан төдийгүй алтан цом, шүүгчдийн нэрэмжит шагнал, Барселон хотын даргын нэрэмжит шагналыг тус тус хүртэв.
Д.Өлзий
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
12 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
16 цаг